NBA-н тоглолтуудыг хойшлууллаа


8-р сарын 27
13 цаг 43 минут


Милуоки Бакс баг Жейкоб Блейкийг буудсан хэргийг эсэргүүцэн бойкот хийсний улмаас өнөөдөр өглөө болох байсан NBA-н хасагдах шатны гурван тоглолтыг хойшлууллаа.

Өнгөт арьст залуу Блейкийг өнгөрсөн ням гарагт цагдаа нар хүүхдийнх нь нүдэн дээр долоон удаа буудсан. Үүний улмаас Милуоки хотоос 25 км-ын зайд байрлах хэрэг гарсан Кеноша хотод жагсаал өрнөөд байгаа юм.

Түүнчлэн MLB-н тоглолтууд Милуоки Брюерс багийн бойкотын улмаас хойшилсон ба Сиатл Маринерс баг ч мөн дараагийн тоглолтоо хийхгүй гэдгээ зарлалаа.

Кеноша хотод өрнөөд буй жагсаалКеноша хотод өрнөөд буй жагсаал

Тоглолт хойшлуулсан багийн төлөөллүүд "Улс орон даяар зовж, шаналж байгаа энэ үед бид ялгаварлан гадуурхах үзлийн тухай асуудалд анхаарал хандуулахыг хүслээ" хэмээв.

Милуоки Бакс багийн дэд ерөнхийлөгч Алекс Лазри "Зарим зүйлс сагсан бөмбөгөөс илүү чухал. Өнөөдөр бид хамтдаа зогсон хангалттай гэж хэлж байна. Бидэнд өөрчлөлт хэрэгтэй" гэв.

Өнөөдөр өглөө товлосон хуваарийн дагуу NBA-д

  • Милуоки Бакс - Орландо Мейжик
  • Оклахома Сити Тандер - Хюстон Рокетс
  • Портланд Трейл Блейзерс - Лос Анжелес Лейкерс багуудын цувралын тав дахь тоглолтууд болох байсан юм.

                                    Эх сурвалж: NBA, BBC

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.