Хүзүүний зүүлт ялагч болгосон ч юм билүү


6-р сарын 20
11 цаг 50 минут

The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч Х.Ядамтай ярилцлаа. Тэрбээр шоуны туршид Монголын болоод дэлхийн шилдэг уран бүтээлүүдийг шинэ, содон, сонирхолтой хувилбараар хүргэж, үзэгчдийн хайр хүндлэлийг хүлээгээд буй. Үзэгчдийн саналаар Х.Ядам шилдгийн шилдгээр тодорсон юм. 

-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар улирлын ялагч болсон догдлол чинь намжаагүй байх. Тэр үед ялагч болж чадна гэдэгтээ хэр итгэлтэй байв. Бусад дөрвөн оролцогч  бол хүчтэй өрсөлдөгчид байсан?

-Баярлалаа, одоо ч бүрэн ялагчийн "шок"-ноосоо гарч чадаагүй явна. Энэ хүртэл намайг дэмжиж ирсэн бүх хүмүүстээ маш их баярлалаа. Би өөртөө итгэлтэй байсан. Тэгж байж л ялна. Хэрэвзээ, өөртөө итгэж чадахгүй бол ялж чадахгүй. Тиймээс ялна, дуугаа хүмүүст хүргэж чадна гэж бодож дуулсан.

-Одоо Ядам олны танил болсон учраас хувь хүний талаарх мэдээллийг сонирхох хүн олон байгаа байх, ялангуяа, охид?

-Би Эрдэнэт хотод төрж, өссөн. Одоо 24 настай. Ам бүл тавуулаа. Дээрээ ах, эгчтэй, айлын отгон хүү. Аав минь тээврийн жолооч, ээж тэтгэвэртээ гарсан. Ах, эгч нар маань амьдралтай болцгоосон. Би хотод сургуульдаа суралцахынхаа хажуугаар мэргэжлээрээ ажилладаг. Одоо Техник технологийн дээд сургуулийн авто замын инженерийн төгсөх курсийн оюутан.

-Гэр бүлд нь урлагийн хүн бий юу?

-Манай гэр бүлд урлагийн хүн байхгүй.

-Өмнө нь дууны тэмцээн уралдаанд оролцож, өөрийгөө сорьж байв уу?

-Би багын дуулах дуртай байсан. Хүүхэд байхдаа Эрдэнэт хотод зохион байгуулдаг “Яргуй” урлагийн наадамд оролцоно. Тэрнээс өөр тэмцээн уралдаанд  орж байгаагүй. Өөрөө өөртөө дуугаа дуулаад  явдаг хүүхэд байлаа. Миний оролцсон хамгийн том  анхны тэмцээн бол “The Voice of Mongolia”.

-“The Voice of Mongolia” шоуны зарим оролцогчдыг харахад урилгаар эсвэл ойр дотны хэн нэгэн санал тавьснаар шоунд оролцсон байдаг. Чиний хувьд анх хэрхэн бүртгүүлж, оролцсон бэ?

-Би ажлаа хийж явахдаа санаандгүй тохиолдлоор энэ шоуны бүртгэл болж байгааг мэдсэн. Тэгээд өөрийгөө сорьж үзье гээд бүртгүүлэхээр очиход шалгаруулалтын сүүлчийн өдөр байж таарсан. Миний хувьд өөрөө зориг гарган энэ удаагийн “The Voice” шоунд оролцохоор шийдсэн юм. Гэтэл өнөөдөр шоуны ялагч болчихоод сууж байна. /инээв/

-Мэргэжлээрээ ямар байгууллагад ажилладаг юм бол?

-Би авто замын инженер мэргэжлээр суралцаж, давхар хувийн компанид ажилладаг юм. Авто замын зураг зурдаг гэсэн үг. Энэ мэргэжлийг сонгоход гэр бүлийнхэн маань их нөлөөлсөн. Урлагийн замыг сонгон суралцаад бүтэлгүйтэж байгаа тохиолдол их байдаг. Тийм учраас нийгэмд хэрэгтэй, эрэлттэй мэргэжил гэдэг утгаараа ирээдүйн мэргэжлээ сонгосон.

-Цаашид урлагийн сургуульд суралцах уу?

-Миний хувьд “The Voice of Mongolia” шоунд орсноор их сургууль төгссөн дайтай маш их зүйлийг сурч авсан. Бүх зүйлийг мэргэжлийн түвшинд заалгаж, шат болгон дээр бусдаасаа суралцсан. Мөн тайзан дээр хэрхэн биеэ авч явах, камертай харьцах, хувцаслалт, дуулалт, багаар ажиллах чадвар гээд бүх зүйлийг сурсан. Хэрвээ боломж олдвол дуучин мэргэжлээр суралцана.

-“The Voice of Mongolia шоуны шүүгч, дасгалжуулагч оролцогчдыг хэрхэн бэлдэж байгаа нь харагддаггүй шүү дээ. Ер нь шоуны оролцогчдыг хэрхэн бэлтгэдэг юм бэ?

-Шоуны оролцогчид дуугаа богино хугацаанд бэлддэг. “The Voice of Mongolia” шоуны арын албаны уран бүтээлчид маш өндөр зохион байгуулалттай, цагийн нарийн хуваарьтайгаар ажлаа төлөвлөсөн байдаг. Мөн хувь хүний хичээл зүтгэлээс маш их зүйл шалтгаална.

Шоуны “Knock out” шатнаас хойш долоо хоногийн зайтай дараагийн шатууд явсан. Заримдаа хонож бэлдэх тохиолдол ч гарна. Бэлтгэлгүй өдөр гэж байхгүй гэж хэлж болно. Хэн нь илүү хөдөлмөрлөж, тэвчээртэй байна, тэр хүн амжилтад хүрдэг гэж боддог. Миний хувьд өөрийгөө 100 хувь дайчилж, хичээсэн. Би шоуны шат болгонд өөр Х.Ядамыг харуулахыг хичээсэн. Шүүгч маань надад финалын шатанд дан дээд өнгөөр дуулдаг рок-нролл дуу дуулах даалгаврыг өгсөн.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Хятад, Пакистаны харилцааг сэвтүүлэх зорилготой халдлага дахин гарав3 сар 28. 17:52Хятадын “Эм Ди Си Пи” ХХК-д оногдуулсан ялыг хэвээр үлдээв3 сар 28. 17:52Колумб улс Аргентины дипломатчдыг нутаг буцаана3 сар 28. 17:49NHL-ийн орлого нэмэгдсэнээр тоглогчдоос суутгасан мөнгийг буцаан олгоно3 сар 28. 17:48Крымийн хазаарууд гэж байсныг батлах археологийн нотолгоог олжээ3 сар 28. 17:48ХЭҮК-оос өнгөрсөн онд 26 шаардлага, 61 зөвлөмж хүргүүлжээ3 сар 28. 17:47Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно3 сар 28. 17:46Дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэв3 сар 28. 17:45ЦЕГ: Баталгаагүй цахим хаягаас хандив тусламж хүсэхэд болгоомжтой байж, залилах гэмт хэргээс сэрэмжилнэ үү3 сар 27. 16:54Байгаль, цаг уурын өөрчлөлтийн сөрөг нөлөөг бууруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина3 сар 27. 16:52Эртний олдворуудаас микропластик олдов3 сар 27. 16:51Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг нэн яаралтай горимоор өргөн мэдүүлнэ3 сар 27. 16:51
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.