Магадлан итгэмжлэгдсэн спортын клубуудэд батламж гардууллаа


12-р сарын 21
0 цаг 34 минут

Спортын клубыг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайдын тушаалаар Спортын клубыг магадлан итгэмжлэхэд тавигдах шаардлага, шалгуур үзүүлэлтийг хангасан  фитнесс клубыг магадлан итгэмжилж, батламж олголоо.

“Zaya`s”, Ханан жим”, “Максимус”, “Wise gym”, “Титан”, “Эмпайр”, “Gold`s gym” фитнесс клубуудыг 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр тус тус хоёр жилийн хугацаатай, “Adrenalin”, “Макс спиннинг”, фитнесс клубуудыг мөн өдрөөс эхлэн “Фитнессийн чиглэл”-ээр нэг жилийн хугацаатай тус магадлан итгэмжиллээ.  Монгол Улсад магадлан итгэмжлэгдсэн спорт клубын тоо 13 болж, иргэдэд биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний үйлчилгээг стандартын шаардлага хангасан эрүүл, аюулгүй орчинд мэргэжлийн багш, дасгалжуулагч, арга зүйчээр өөрийн биеийн онцлогт тохирсон дасгал, хөтөлбөрөөр хичээллэх боломж бүрдэж байна.

Магадлан итгэмжлэгдсэн спорт клубын батламжийг БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг гардууллаа.  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

ҮАГ: 25 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ1 цаг 59 минутын өмнөҮндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ1 цаг 59 минутын өмнө"Осол гаргасан жолооч хүүхдийн ажилд явдалд оролцоно гэсэн"2 цагийн өмнөОлон улсын түүх соёл, өв уламжлалын наадамд манай улс анх удаа оролцож байна2 цаг 1 минутын өмнөX Богдод Гандантэгчэнлин хийд хүндэтгэл үзүүлж байна2 цаг 1 минутын өмнөБүгд Найрамдах Киргиз Улсын парламентын дарга Н.Шакиев Монголд албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ2 цаг 3 минутын өмнөӨмнөд бүсийн аймгуудын 500 гаруй алба хаагчийг эрүүл мэндийн үзлэгт хамруулав2 цаг 5 минутын өмнөЛ.Ганбат: Энэ жилийн гүйцэтгэлийн үнэлгээгээр ЕБС-ийн багшийн талаар санал асуулгыг эцэг эхчүүдээс АВАХГҮЙ2 цаг 6 минутын өмнөЦ.Сэргэлэн: Нотлох баримтуудаа цаасаар хадгалахгүй бол хакерууд устгах эрсдэлтэй2 цаг 7 минутын өмнөНом, зохиогчийн эрхийг хамгаалах дэлхийн өдөр тохиож байна2 цаг 10 минутын өмнөИракийн зэвсэгт бүлэглэл АНУ-ын цэргийн бааз руу пуужин харважээ4 сар 22. 18:07Үндэсний аудитын газар бие даан нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг хүлээн авч эхэллээ4 сар 22. 18:06
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.