Монгол брайль бичгийн стандарттай боллоо


12-р сарын 7
3 цаг 49 минут

Эрүүл мэнд, эмнэлгийн тусламж, үйлчилгээний стандартчиллын техникийн хорооны 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн хурлаар “Монгол брайль бичгийн стандарт”-ыг баталлаа.

Дэлхий нийтээр жил бүрийн 12 дугаар сарын 3-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэдэг бөгөөд энэ өдрөөр “Монгол брайль бичгийн стандарт” батлагдаж байгаа нь хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд бусад хүмүүсийн нэгэн адил тэгш оролцох эрхийг нь хамгаалахад чиглэсэн чухал үйл явдал болов.

“Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-д “Брайль бичиг нь хараагүй хүний хэрэглэдэг үндсэн бичиг бөгөөд брайль бичгийг ашиглан мэдээлэл авах, боловсрол эзэмшин нийгмийн харилцаанд оролцох нөхцөл боломжоор хангана” гэж заасан. Мөн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт брайль үсгийн стандартыг боловсруулж, батлуулах гэж заасан байдаг.

Манай улсад өнөөг хүртэл монгол брайль бичгийн стандарт буюу тогтоосон хэм хэмжээс байхгүй, орос брайль бичгийн цагаан толгойн 33 үсэг дээр “ө”, “ү” хоёр үсгийг нэмж зохиосон 35 үсэгтэй кодыг 1960 оны үед шууд авч хэрэглэснээс хойш сайжруулан шинэчлэх ажил хийгээгүй байсан юм.

Иймээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас “Монгол брайль үсгийн стандарт”-ын төслийг 2018 онд боловсруулан хэлэлцүүлж, сайжруулан ерөнхий боловсролын 116 дугаар сургуульд 2018-2019 оны хичээлийн жилд туршсаны эцэст өнөөдөр ийнхүү батлуулсан байна.

“Монгол брайль бичгийн стандарт” цагаан толгойн үсгийн хэрэглээг журамлан сайжруулж, баталгаажуулсанаар дараах үр дүн гарах болно. Үүнд:

  • Үсгийн хэвлэмэл тэмдэгт нэг бүрийг хоёрдмол утгагүй брайль тэмдэгтээр харгалзуулснаар хэвлэмэл эх, брайль эх хооронд хөрвүүлэхэд хялбар болно.
  • Брайль номын эх бэлтгэлийг хямд, хялбар аргаар хийх.
  • Шинжлэх ухааны хичээлийн нэгдсэн тэмдэг тэмдэглэгээтэй болох.
  • Брайль электрон төхөөрөмжийн хэрэглээг дэмжинэ.
  • Брайль бичгээс хэвлэмэл эх рүү алдаагүй хөрвүүлэх бололцоо нэмэгдэнэ.
  • Хараагүй болон харааны бэрхшээлтэй иргэд дэлхийн аль ч улсад сурч боловсроход дөхөм болох
  • Их, дээд сургуульд суралцагч хараагүй буюу харааны бэрхшээлтэй оюутнууд Монгол брайль бичгээр курсын ажлаа хийж, кирилээр хялбархан хэвлэдэг болно.
  • Улсын хэмжнээнд нэгдсэн брайль бичгийн тэмдэг, тэмдэглэгээтэй болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Ньюс хөтөч: “Чингис хаан: Монголчуудын мандал бадралын учиг” лекц болно11 сар 9. 11:38"МАН Ерөнхийлөгчийн сонгуульд ялахаар хуйвалдаж байна"11 сар 9. 11:36И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ11 сар 9. 11:28Мэргэжлийн боловсролын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр туршлага солилцов11 сар 9. 11:27ДАШТ-ий байлдааны самбо бөхийн төрөлд Г.Баяндүүрэн гурав дахиа түрүүллээ11 сар 9. 11:26“Агаар дахь түгжрэл”-ийн улмаас 2.3 тэрбум долларын алдагдал хүлээжээ11 сар 9. 11:26Нарны эрчим хүчээр цахилгаан, дулаанаа шийдсэн сургууль барьж байна11 сар 9. 11:23Гавьяат тамирчин Ц.Шаравжамцын хүү Энхийн-Од мэргэжлийн тоглогчийн замналаа эхлүүллээ11 сар 9. 11:23АНЭУ-д арьс цайх өвчний шинэ эмийг хэрэглэхийг зөвшөөрчээ11 сар 9. 11:22Франц даяар болсон жагсаалд 1.5 сая хүн оролцжээ11 сар 6. 15:18Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингээсээ хэтэрсэн ачаа үүрдэг11 сар 6. 15:17Эрүүл мэндийн ажилтны тухай хуулийн төсвийн зардал зөрүүтэй байна11 сар 6. 15:17
© 2026 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.