УИХ гишүүн Д.Дамба-Очир аймгуудын өвөлжилтийн байдалтай танилцсан байна


11-р сарын 10
8 цаг 27 минут

Улсын их хурлын гишүүн Д.Дамба-Очир, Дундговь аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга О.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 6, 7-ны өдрүүдэд Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан байна.

Энэ үеэр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле, Говьсүмбэр аймгийн Засаг дарга Г.Батсуурь, Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшин нар болон холбогдох албаны хүмүүстэй өвөлжилтийн бэлтгэл ажил, отор нүүдлийн асуудлаар хуралджээ.

Хурлын үеэр отор нүүдэл хийж буй малчдаас татвар татаас нэхэх, мэдэгдэл өгч, хөөх зэрэг асуудлууд удаа дараа гарч буйг Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ анхааруулж, цаашид отроор орж ирсэн малчдыг хөөхгүй байх, татвар татаас нэхэхгүй байх асуудлыг шийдвэрлэсэн байна.

Мөн Говьсүмбэр аймгийн удирдлагуудтай тус аймгийн нутагт оторлох, отрын бүс нутагруу нүүдэллэхдээ дайран өнгөрөх коридорыг гаргах талаар харилцан зөвшилцөлд хүрч, отор нүүдэл хийж буй малчдын мал сүргийг тарилга, туулга, үзлэгт хамруулсан эсэхэд хяналт тавих, иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх асуудлаар хэлэлцсэн байна.

Хурлын үр дүнд Засгийн газраас өвлийг өнөтэй давахын тулд отор нүүдэл хийж буй малчдыг дэмжих, отрын бүс нутгийн талаарх асуудлыг Засгийн газрын тогтоолоор шийдвэрлэхээр болж тус ажлын хүрээнд Дорноговь аймгийн Айраг, Даланжаргалан сумдад отор, нүүдэл хийж буй зарим малчин өрхүүдтэй уулзан, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцсан байна. 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

EMUI 14 үйлдлийн системтэй Huawei nova 12 Series худалдаанд гарлаа4 сар 25. 14:03Бэлэн гоймон импортлогч болон худалдаалдаг газруудад шалгалт хийж, зарим бүтээгдэхүүнийг шинжилгээнд өгчээ4 сар 25. 14:02Япон улс агаарын хэт халалтын түгшүүр зарлах системтэй болов4 сар 25. 14:01"С.Зоригийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байсан гэж худал ярих хэрэггүй"4 сар 25. 14:01Лондоны марафонд монгол гуталтай гүйж, Геннисийн рекордод бүртгүүллээ4 сар 25. 14:00Өчигдөр 50 орчим насны эмэгтэй бага насны хүүхдийн хамт угаартаж, хүүхэд нь нас баржээ4 сар 25. 13:58Сэлбэ дэд төв орчмын хашааны газрыг 260 сая төгрөгөөр үнэлж байна4 сар 25. 13:58"Fortune I-Trade PTE, “Ачит Ихт” компаниуд нэг эзэнтэй буюу өөрөө өөртэйгөө гэрээ байгуулж, 14.5 сая ам.долларын хөнгөлөлт эдэлсэн байдал тогтоогдсон"4 сар 25. 13:56У.Хүрэлсүхийн сонгуульд “сойж” буй горилогчид4 сар 25. 13:55Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргиз Улсын Парламентын дарга Н.Шакиев бараалхав4 сар 25. 13:53Ноолуур зүүн аймгуудад хамгийн өндөр буюу 175 мянган төгрөгт хүрчээ4 сар 24. 15:40“Монголчуудыг янжуур тамхиа татаад үх гэдэг бодлогыг барьж байна”4 сар 24. 15:39
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.