Ерөнхий сайд зүүн аймгуудад ажиллаж байна


11-р сарын 8
1 цаг 33 минут

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар, Дорнод аймагт ажиллаж бүтээн байгуулалтын төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хилийн боомтын өнөөгийн байдал, газрын тосны нөөцийн илрүүлэлт зэрэгтэй танилцах юм байна.

Сүхбаатар аймгийн удирдлагууд Ерөнхий сайдад нутаг орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, тус аймагт хэрэгжүүлж байгаа аж үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулжээ.

Ерөнхий сайд мөн Эрдэнэцагаан сумын нутагт байх Бичигтийн боомтод ажиллахаар төлөвлөсөн байна. Дэлхийн зах зээлд сайн чанарын коксжих нүүрс нэг тонн нь 136 ам.доллар байдаг бол “Эрдэнэс Тавантолгой” компани нэг тонн нүүрсийг нүүрсний аман дээрээ 72 ам.доллараар борлуулж байна. Энэ нь нүүрсээ баяжуулж чаддаггүй, дэд бүтэц тааруу зэрэгтэй холбоотой гэж үзсэн байна. Иймээс төр, засгаас гаргасан шийдвэрийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, тулгарч буй бэрхшээлийг шийдэх арга замыг олох гэж эрэлхийлж байгаа аж.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх Сүхбаатар аймагт ажилласны дараа Дорнод аймгийг зорьж Матад сумын нутагт үйл ажиллагаа явуулж байгаа “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн ажилтай танилцах юм байна 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд turleg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан бөгөөд мөн IP хаяг ил гарсан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл бичих



Шинэ мэдээ

Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг цуцлах асуудлаар санал авч эхэлжээ4 сар 12. 15:48"УИХ-ын гишүүд бэлэг, боов тараадаг байдлыг хуулиар хориглох нь зөв"4 сар 12. 15:47Амортизатортой цахилгаан скүүтэр үйлчилгээнд нэвтрүүллээ4 сар 12. 15:47"Камбож улс 100 МВт-ын нарны цахилгаан станцыг барьж, нэгдсэн сүлжээнд нийлүүлэх тарифыг гурван цент болгосон"4 сар 12. 15:46Шилжин суурьших хөдөлгөөний бүртгэлийг энэ сарын 29-нөөс зогсооно4 сар 12. 15:45Нээлттэй компани болохын давуу тал, хөрөнгийн зах зээлд үзүүлэх үр нөлөөг хэлэлцэв4 сар 12. 15:45Амралтын өдрийг гэр бүлээрээ ГОЁ өнгөрүүлэх санаа4 сар 12. 15:44Ажлаа таслах ёс зүйн зөрчил шүү, гишүүд ээ!4 сар 12. 15:42Манай улсын нийт малын 10.2 хувь нь хорогджээ4 сар 12. 15:41У.Хүрэлсүх: Хот, хөдөөгийн боловсролын ялгаа, багш нарын нийгмийн асуудалд анхаарах шаардлагатай4 сар 12. 15:40"Nvidia"-гийн хамаатан ба гол өрсөлдөгч4 сар 11. 13:29СҮХБААТАР: Цэргийн төв эмнэлгийн эмч нарын баг ажиллаж байна4 сар 11. 13:28
© 2024 он. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан.